Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Аймгийн арслан Н.Өсөхбаяраар 9 даван түрүүллээ. Тэрбээр ийнхүү ХОНГОР нутгаас 76 жилийн дараа төрж буй түрүү бөхөөр тодорч байгаа аж.
Үзүүрлэсэн Аймгийн арслан Н.Өсөхбаяр найм даван, улсын ГАРДИ ЦОЛ хүртэж байна.