Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмыг “Дэлхийн адууны өдөр“-тэй хамтатган тэмдэглэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол хүн, монгол морь амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг.

Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулахаар Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар дэлхий нийтээрээ тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

НААДМЫН ӨГЛӨӨ: Улаанбаатарт 26 хэм дулаан
НААДМЫН ӨГЛӨӨ: Улаанбаатарт 26 хэм дулаан
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.