
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн.
256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж уралдлаа.
Дөнгөж сая хурдан хүлгүүд барианд орсон бөгөөд айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн захирал Батсайханы Гантигийн хүрэн
- Ховд аймгийн Чандмань сумын уяач, "Алтан Аураг" ХХК-ны захирал Баатаржавын Лхагвацэрэнгийн халтар халзан
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын бор халзан
- Архангай аймгийн Чулуут сумын уугуул МУАУ Цэдэнсодномын Энхболдын халтар
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Адъяагийн Наранбаатарын сартай хар айрагдаж, наадамчин олноо баясгалаа.

