Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.07.09/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг томиллоо.

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын Онцгой бүрэн эрх төлөөлөгчийн багийг томиллоо.

Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал компанийн тамга тэмдэг хүлээлгэн өгч баг хамт олонд амжилт хүслээ. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт тэргүүтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын баг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг онцлон тэмдэглээд цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай танилцуулав.

ТАНИЛЦ: Наадмын барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮД
ТАНИЛЦ: Наадмын барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮД
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.