Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрх энэ сарын 13-ны өдрөөс сэргэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрх энэ сарын 13-ны өдрөөс сэргэж, бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах боломжтой болжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зуйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны "Хариуцлага тооцох тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассанг бууруулан 1 жил болгосон байна.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос "Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршигаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болсон байна.

Иймд цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны 07-р сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдсэн болно" хэмээн мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Ордос хотод болсон “Тогосны цом“ бүжгийн тэмцээнд 60 дугаар сургуулийн “Уранхэлхээ“ хамтлаг тэргүүн байр эзэлжээ
БНХАУ-ын Ордос хотод болсон “Тогосны цом“ бүжгийн тэмцээнд 60 дугаар сургуулийн “Уранхэлхээ“ хамтлаг тэргүүн байр эзэлжээ
 
Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат түүхэн өвийг хадгалсан хөгжлийн загварын талаар онцоллоо
Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат түүхэн өвийг хадгалсан хөгжлийн загварын талаар онцоллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.