Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Огноо
Унших
0 минут 57 секунд

МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгч Гомбосүрэнгийн Чоглоонамжил Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн босгон дээр “Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Ховд аймгаас төрсөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Дагвын Гомбосүрэн гуайн бага хүү Г.Чоглоонамжил нь олон арван жилийн турш Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болж, МҮОНРТ-ийн "Цаг хүрд" мэдээллийн хөтөлбөр, цаг үеийн мэдээ болон урлаг, уран сайхны олон уран бүтээлээр дамжуулан ард түмэнд хүрч, үе үеийн үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн нэрт нэвтрүүлэгч, хөтлөгч юм.

“Морины“ хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаяр “Ардын жүжигчин“ цол хүртлээ
“Морины“ хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаяр “Ардын жүжигчин“ цол хүртлээ
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.