Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Морины“ хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаяр “Ардын жүжигчин“ цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ард олноо "морины" хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаярыг өнөөдөр /2025.07.09/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Ардын жүжигчин" цол тэмдгээр шагналаа. Түүний дуулсан "Гал шарын унага", "Хардэл бэйсийн унага" тэргүүтэй морины тухай олон арван алдарт уран бүтээлүүдийг нь монголчууд андахгүй юм. Тэрбээр урлагийн салбарт 45 жил уран бүтээл туурвиж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр "Миний хувьд урлагийн салбарт хичээж зүтгэж байхад болно доо гэж боддог байлаа. Урлагийн салбарт зүтгээд 45 жил болж байна. Миний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг олгохоор болсонд баяртай байна. Үүнийг хэдхэн хоногийн өмнө л мэдлээ. Миний хувьд Соёл урлагийн их сургуулийг төгсөөгүй өөрийнхөө унаган авьяасаар өдий хүртэл дуулж байна" хэмээжээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.