Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан долоон АЛБАН ДААЛГАВАР

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой үүрэг чиглэл бүхий долоон албан даалгавар гаргажээ. Тодруулбал,

-Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүрэг өглөө.

-Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд нээлттэй мэдээлнэ.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулна.

- “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төр”-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилалыг зохион байгуулна.

- Хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгах замаар 69.9 тэрбум, төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2 их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

-Хиймэл оюун, их өгөгдлийг ашиглаж инноваци, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлогыг хэрэгжүүлнэ.

-Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгөх, уг хугацаа өнгөрвөл зөвшөөрөл олгосонд тооцно гэжээ.

ЧУУЛГАН: Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
ЧУУЛГАН: Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.