Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.07.09/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулав. Улмаар уг нэгтгэсэн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонсож, батлав.

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар эцэслэн батлав.

Энэ хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 29, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 29, Өргөдлийн байнгын хороо 22, Төрийн байгуулалтын байнгын хороо 32, Төсвийн байнгын хороо 29, Хууль зүйн байнгын хороо 24, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 30, Эдийн засгийн байнгын хороо 31 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, нийт 8 байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Мөн Агаар, орчны бохирдлын дэд хороо, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо, Бүсчилсэн хөгжлийн дэд хороо, Ёс зүйн дэд хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хороо болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана
 
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.