Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Х.Нямбаатар метро барих төслийн санхүүжүүлэгч талыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Хотын дарга Х.Нямбаатар метро барих төслийн санхүүжүүлэгч JP Morgan Chase банкны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ тухай тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уг банкны хамт олон энэ оны дөрөвдүгээр сараас нийслэлийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр ажиллаж байна.

Ташрамд, Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм" хэмээн нийтэлжээ.

АБГББХ: Цахим халдлага, залилангийн хохирогч 315 иргэний  5.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
АБГББХ: Цахим халдлага, залилангийн хохирогч 315 иргэний 5.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.