Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУАЖ А.Долгорыг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучнаар ажиллаж эхэлснээс хойш өдгөө 70 нас хүртлээ уран бүтээлээ туурвисаар буй түүнд ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнахаар болсон аж.

Тэрбээр1984-2012 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байсан бөгөөд СУИС-ийн дуулах ур зүйн тэнхимийн багшаар ажиллаж байсан юм. Тэрбээр Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, олон улсын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан чадварлаг, авьяаслаг уран бүтээлч юм.

Б.Бат-Эрдэнэ: Улс төр, хамтрал гэдэг нэрээр хулгайгаа хамгаалж болохгүй
Б.Бат-Эрдэнэ: Улс төр, хамтрал гэдэг нэрээр хулгайгаа хамгаалж болохгүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.