Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Дөлгөөн шилбэний булчингийн гэмтлийн улмаас өнөөдрийн 2 тоглолтод тоглох боломжгүй болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Э.Дөлгөөн шилбэний булчингийн гэмтлийн улмаас өнөөдрийн хоёр тоглолтод тоглох боломжгүй болсон учраас хэсгээс гарах эсэхээ шийдэх чухал тоглолтод манай шигшээ баг 3 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно.

“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ, Франц, Серби, Латви, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж буй юм.

Монгол Улсын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан бол эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Монголын эмэгтэй баг өчигдөр Бразилын шигшээ багийг хожиж, Украйны багт хожигдсон.

Харин эрэгтэйчүүд АНУ болон Латвийн шигшээ багуудтай тоглож, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ үргэлжлүүлж буй юм.

СБД-ийн VII дугаар хороо 7 дугаар байрны урд талд 40 машины авто зогсоол бүхий тохижилтыг хийжээ
СБД-ийн VII дугаар хороо 7 дугаар байрны урд талд 40 машины авто зогсоол бүхий тохижилтыг хийжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.