Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Уулзварын голд дрифт хийсэн 21 настай жолоочийн эрхийг ГУРВАН сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төв зам дагуу дрифт хийж буй жолоочийн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Тодруулбал, "Энэ сарын 22-ны өглөө 05.00 цагийн орчимд ЧД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт "Toyota Chaser" маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан" гэлээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

33 настай эмэгтэй Н хуурамч валют солиулах гэж байгаад баригджээ
33 настай эмэгтэй Н хуурамч валют солиулах гэж байгаад баригджээ
 
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимж, хайр түгээдэг хос Э.БАТБААТАР, Т.ЛХАГВАДУЛАМ
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимж, хайр түгээдэг хос Э.БАТБААТАР, Т.ЛХАГВАДУЛАМ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.