Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын чуулган даваа гарагт хуралдаж, 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Тэгвэл хаврын чуулган өндөрлөх дөхөж буйтай холбогдуулан хуваарь шахаж хуралдахаар болсон байна. Тодруулбал, ирэх даваа гарагийн 14.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, гурван хуулийн төсөл хэлэлцэхээр болжээ. Үүнд:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

-Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх аж.

Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.