Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арваннэгдүгээр сар түүхэн дэх хамгийн дулаан сар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрсөн арваннэгдүгээр сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан сар болж, температурын шинэ дээд амжилт тогтоожээ.

Өнгөрсөн сард агаарын температур 1981-2010 оны хоорондох арваннэгдүгээр сарын дунджаас Цельсийн 0.77 градусаар дулаан байв гэж Европын ““Copernicus” хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Харин өмнөх дээд амжилтууд бүртгэгдсэн 2016, 2019 оны арваннэгдүгээр сарынхаас 0.13 градусаар дулаан байжээ.

 

Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, Европын хувьд энэ оны арваннэгдүгээр сар 2015 оны арваннэгдүгээр сарын дараа орох хоёр дахь дулаан сар болсон байна.

Арваннэгдүгээр сард Сибирь, Хойд мөсөн далай, Аляск, Канадын баруун хойд хэсэгт агаарын өндөр температур бүртгэгдсэн байна. Түүнчлэн Төвөдийн өндөрлөг Антарктидын зүүн хэсэгт агаарын температур олон жилийн дунджаас давсан аж. Нэгдүгээр сараас 10 дугаар сар хүртэл агаарын температур 1850-1900 оны суурь үзүүлэлтээс дунджаар 1.2 градусаар дулаан байжээ.

АНУ-аас гаргасан шашны эрх чөлөөг зөрчиж буй орнуудын жагсаалт
АНУ-аас гаргасан шашны эрх чөлөөг зөрчиж буй орнуудын жагсаалт
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.