Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган өрхийг сонгож, сонгосон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа.
Өнөөдрийн байдлаар, 48 346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулснаар ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.6-ны 8:00 цагаас 2020.12.7-ны 8.00 цагийн хооронд 22 631 хүнд уг шинжилгээг хийснээс 22 513 PCR сорьц авч ХӨСҮТ рүү илгээжээ.
Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцсон.
Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.