Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ өдөр Марк Туллий Цицерон цаазаар авахуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Арванхоёрдугаар сарын 7 буюу энэ өдөр дэлхийн түүхэнд тохиолдсон алдартай үйл явдлуудаас хүргэж байна. МЭӨ 43 оны энэ өдөр эртний Ромын төр нийгмийн зүтгэлтэн, гүн ухаантан Марк Туллий Цицерон цаазаар авахуулж байжээ.

  • 574 оны энэ өдөр үе үе ухаан нь самуурах өвчинтэй Византын эзэн хаан II Жастин цэргийн жанжин Тиберийг Цезарь хэмээн өргөмжилжээ.
  • 1703 оны энэ өдөр Их Британийн өмнөд хэсэгт урьд өмнө үзэгдэж байгаагүй хамгийн хүчтэй шуурга болсны улмаас 9000 хүн амь үрэгджээ.
  • 1732 оны энэ өдөр Лондон хотод алдарт Ковент Гарден театр нээгджээ.
  • 1917 оны энэ өдөр АНУ Австри-Унгарт дайн зарлажээ.
  • 1922 оны энэ өдөр Умард Ирландын парламент Өмнөд Ирландтай нэгдэхгүй Их Британийн Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд үлдэх саналыг дэмжжээ.
  • 1941 оны энэ өдөр Японы нисэх хүчин АНУ-ын Перл Харбор арлыг бөмбөгджээ.
  • 1944 оны энэ өдөр Чикаго хотод Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцыг баталжээ.
  • 1949 оны энэ өдөр Хятадын Засгийн газар Нанжин хотоос Тайванийн Тайпей хот руу шилжжээ.
  • 1975 оны энэ өдөр Индонез улс Зүүн Тимор руу довтолжээ.
  • 1988 оны энэ өдөр Арменд болсон газар хөдлөлтийн улмаас Спитак хот бүрэн сүйджээ.
Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж
Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж
 
ШУУД: С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлж байна
ШУУД: С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.