Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

‎2 хүн ба ‎"‎U uon U U HOY Юy6AЙHA? 6AЙHA? Ubn on Ubn U 0ก 金酒 U גנס U on Ubn ทาลด‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж, олонх нь дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт аван, үг хэллээ.

Эцэст нь, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, 117 гишүүний 110 нь буюу 94 хувь нь дэмжсэн тул Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсонд тооцлоо.

Ингэснээр тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Одоо тэрбээр хамгийн эхэнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулж томилох учиртай.

Шигшээ багийн охид Ираны шигшээ багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авлаа
Шигшээ багийн охид Ираны шигшээ багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авлаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.