Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аспак-2025” чуулга уулзалтад 70 улсын 5000 орчим төлөөлөл оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт өнөөдөр /2025.06.12/ Улаанбаатар хотод эхэллээ.

Тус чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Өмнө нь НЗДТГ болон JCI Монгол байгууллага хамтран 2017 онд зохион байгуулж байжээ. Энэ удаагийн чуулга уулзалтад урьдчилсан байдлаар 70 орчим улсын 5000 орчим төлөөлөл оролцоно. Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт энэ сарын 12-15-ны өдрүүдэд болох юм.

НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болсноор олон улсад Монгол Улсаа, нийслэл хотоо сурталчлах боломжтой. Үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэв.

П.Сайнзориг: Шинэ Ерөнхий сайд өөртөө хань болж, гал үүрч чадах хүмүүсээр кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй болохоос даргын одонд төрчихсөн хүмүүсийг засагтаа оруулах нь буруу
П.Сайнзориг: Шинэ Ерөнхий сайд өөртөө хань болж, гал үүрч чадах хүмүүсээр кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй болохоос даргын одонд төрчихсөн хүмүүсийг засагтаа оруулах нь буруу
 
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимэж, хайр түгээдэг ХОСУУД
ЭЕРЭГ: Инээдээр биесээ чимэж, хайр түгээдэг ХОСУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.