Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Монгол Улсаа тонон дээрэмдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл. Найруулагч Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын дансыг битүүмжилж шалгалт явуул” гэх утгатай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, Hero энтертайнментын найруулагч Б.Баатар тайлбар хийжээ.

Тодруулбал тэрбээр, “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын эхлүүлсэн баялгийн шударга хуваарилалт, авлига, хулгайтай тэмцэж цөөнх нь биш нийтээрээ тэгш боломж хүртдэг болгох гэсэн бодлого, үйлсийг нь түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажилд манай Херо Энтертайнмент хамтран ажиллахдаа өөрсдөө үнэн байхыг эрхэм болгон ажилласан. Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна" гэжээ.

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ
Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.