ЭМЯ-наас хийсэн Ковид-19 ийн талаарх мэдээллийн үеэр тусгаарлалтаас гарсан иргэнийн гэрийн хаалган дээр янз бүрийн зүйл наагаагүй гэдгийг хэллээ.
Өчигдөр цахим орчинд айлуудын хаалган дээр хуудас нааж, тусгаарлалтын хугацааг нь бичиж буй нь хүний эрхэнд халдаж байна гэх шүүмж өрнөсөн билээ. Тэгвэл одоогоор ингэж хуудас наагаагүй гэдгийг ЭМЯ-наас хэллээ.
Цахим орчинд нийтлэгдсэн нь:
Энэ арай дэндэнэ шүү. Ажиглах айл өрхийнхөө хаягийг тэмдэглэж аваад хариуцсан улс нь л ажиглана биз. Түмний өмнө, айл хөршийнх нь нүдэн дээр буруутан болгож харагдуулах, жигшил зэвүүцлийг нь төрүүлэх гэж ийм юм хийгээд байгаа юм уу?! Ингэсэн ингээгүй сэтгэл зүйн хувьд хүнд байхад нь нэмж дарамталдаг төр байж таарахгүй ээ. Хуучин нийгэмд гахай зурж жигшээдэг байсан шиг бусдаар гоочлуулж санаа нь амардаг энэ байдлаа зогсоогооч ээ!!! Тэр хуудсан дээрх төрийн байгууллагуудын логог харчихаарай. Бүр нэг бах таваа хангаж байгаа юм шиг. Үүнийг хэрхэвч зөвшөөрч, тэвчиж болохгүй ээ. Тэгж л таньж ядаад байгаа бол ажиглах улсуудад нь танигдах хумсынхан чинээ тэмдэг байж болохгүй юу. #ХүнийЭрхийнҮндэснийКомисс