ЭМЯ-наас Ковид-19 ийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн халдвар авч эмчлүүлж буй иргэдээс гурван хүн маш хүнд ангилалд орж, биеийн байдал нь муу байсан. Тэгвэл нэгийнх нь биеийн байдал сайжирч хүнд ангилалд шилжжээ. Сүүлийн 24 цагийн дотор гурван хүн эдгэрч, дараагийн шатлалын сувилалд шилжсэн аж.
Ингэснээр халдвартай эмчлүүлж буй 465 иргэнийн биеийн байдал маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 76, хөнгөн 377 байна.
Манай улсад одоогоор коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмчлүүлж эдгэрсэн хүний тоо 368 боллоо.