2024 оны "Абу Даби-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, “Парис-2024” олимпын мөнгөн медальт, “Абу Даби-2024” ДАШТ-ий алтан медальт, “Хонконг-2024” Ази тивийн аваргын алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Бавуудоржийн Баасанхүү өнөөдөр сургуулиа төгслөө. Тэрбээр “Идэр” дээд сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгсөж, баклаврын дипломоо өнөөдөр гардан авсан байна.
ОУХМ Б.Баасанхүү Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1999 онд төрсөн. Айлын том нь, гурван дүүтэй. Түүний аав, ээж нутагтаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бий. Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү бөхийн замналаа 13 настайдаа анх төрөлх сургуулийнхаа ахмад багш А.Даваадоржийн удирдлага дор самбо бөхөөр эхлүүлсэн байдаг. Үүний дараа “Идэр” дээд сургуульд цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байх үедээ жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Б.Баасанхүүгийн аав сумын начин цолтой. Мөн түүний удамд Даншигийн их арслан Дампил гэж олонд алдаршсан бөх байсан гэдэг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!