ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдэд иргэдийн саналыг авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Энэ онд ОНХС-ийн хөрөнгөөр нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв баталж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажил төлөвлөсөн байна. 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төслүүдэд нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч байна.

Иргэдийн саналыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл авна. Та саналаа

  • “ОНХС” гар утасны аппликейшн,
  • “Е-mongolia” аппликейшн
  • https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой.

Өнгөрсөн онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилжээ.

Үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан. Үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд саналаа өгснөөр ТА амьдарч буй дүүрэг, хорооны бүтээн байгуулалтыг илүү тохижуулан, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгах боломжтой юм.

2024 оны санал асуулгаар 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгчээ. Тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг баталжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ЗГ одоогийнхоор явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох нь зөв сонголт болно“ гэжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ЗГ одоогийнхоор явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох нь зөв сонголт болно“ гэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!