Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-ынхан БНХАУ-ын Эрэн хайх, аврах “Хүнд“ ангиллын гадаад давтан аттестатчилалын  арга хэмжээнд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа "Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг"-ийн зааврын дагуу тус улсын Эрэн хайх, аврах "Хүнд" ангиллын гадаад давтан аттестатчилалын арга хэмжээнд ОБЕГ-ын Газар хөдлөлт, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар оролцож байна.

Тус улсын олон улсад үүрэг гүйцэтгэдэг "Хүнд" ангиллын эрэн хайх, аврах баг нь 2009 оноос хойш гуравдахь удаагаа гадаад давтан аттестатчилалд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Энэ сарын 25-30-ны өдрхүүдэд зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, ХБНГУ, БНФУ, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг улсын "Хүнд" ангиллын эрх олгох 19 төлөөлөгч болон 8 улсын 25 ажиглагч оролцож байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 26 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 26 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.