Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Камбожид дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Камбожид коронавирусний дотооддоо халдварласан анхны тохиолдлууд бүртгэгджээ. Энэ  тухай тус улсын Ерөнхий сайд Хун Сен  “Дотоодод халдварласан тохиолдлууд Камбожийн нийслэл Пномпене хотод болон баруун хойд Сиемреап мужид бүртгэгдлээ. Эдгээр бүс нутагт өнгөрсөн хоногт 2248 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад, халдварын нийт 14 тохиолдол бүртгэгдэв. Халдвар авсан 14 хүнтэй ойрын хавьталд байсан хүмүүсийг 14 хоног гэрт нь эсвэл тусгаарлалтын төвүүдэд тусгаарлана” гэлээ.

Анхны тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан Хун Сен орон нутгийн эрх баригчдад коронавирусний тархалттай тэмцэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. "Коронавирусний тархалтыг цаг тухайд нь тогтоон барихгүй бол манай улсад гамшиг тохионо" хэмээн тэрбээр мөн онцлов.

Ням гарагт тус улсад дунд сургуулиудыг хааж, нийслэл Пномпене хотын томоохон худалдааны төвүүд, зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон байна. Камбожид нэгдүгээр сарын 27-нд анх Ухань хотоос ирсэн БНХАУ-ын иргэнээс халдвар илэрчээ.

Өнөөдөр сар хиртэнэ
Өнөөдөр сар хиртэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.