Энэ сарын эхээр Японы зүүн хойд нутгийн эргээс есөн хөлтэй ховор наймаалж олдсон байна. Ер бусын уг амьтныг Сэндай хотын орон нутгийн байгалийн төвд дэлгэн үзүүлэх болжээ.
Найман хөлийнхөө нэгнийх нь дундуур гарч буй нэмэлт хөлтэй наймаалж арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Мияги мужийн Минамисанрику хотын Шизугава булангаас олдсон аж.
Минамисанрику байгалийн төвийн судлаач Такузо Абэ “Энэхүү наймаалж нь байгалийн олон талт байдлыг харуулсан үзэгдэл юм. Хүмүүс далай тэнгисийн нууцыг олж мэдэх боломж олдоно гэж найдаж байна” гэв. 46 настай залуугийн хэлснээр наймалж тасарсан хөлөө нөхөн сэргээх чадвартай байдаг гэнэ.
Есөн хөлтэй уг амьтныг нутгийн загасчин бариад гэртээ буцалгаж байхдаа ер бусын хөлтэй болохыг анзаарчээ. Иймд наймаалжийг архинд хадгалж, холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Kyodo news