Ням гарагт Японы дээгүүр хүчтэй гэрэл цацруулдаг объект харагдсан тул иргэд цахим сүлжээнд шуугиан дэгдээжээ.
Болид гэж үздэг галан бөмбөрцөг нь гэрэлтдэг оддын нэг төрөл бөгөөд гялалзсан байдлаараа бүтэн сартай тэнцдэг байна. Энэ нь Японы баруун ба төв хэсгээс тод харагдсан байна.
Гифу мужид амьдардаг 20 орчим насны эр буудуулж буй одыг ням гарагийн өглөө 1:35 цагийн орчимд гэрэлтэж буй объектыг камертаа буулгаж амжсан байна. Түүнчлэн твиттер хэрэглэгчдийн нэг нь “Тэнгэр бүхэлдээ гэрэл гэгээтэй боллоо” гэж бичжээ.
Хиого мужийн Акаши хотын дарга Такеши Иноуэ хэлэхдээ, “Сугар гаригаас илүү гэрэл гэгээтэй оддыг ерөнхийдөө болид гэж нэрлэдэг. Гэрлийн туяа нь бүтэн сар шиг хурц байсан” гэжээ.
Эх сурвалж: Kyodo news