Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаа, цэргийн алба хаагчдад олгох 800 мянган төгрөгийн урамшуулал удахгүй дансанд нь орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон салбар хариуцсан сайд нар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хатуу хөл хорионы үед өвлийн хүйтэнд гадаа онцгой дэглэмээр ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад ямар урамшуулал олгож байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Тэрбээр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын журмыг сахиулах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ийн сонсогч гээд нийт 6300 гаруй бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.

Тиймээс 2020 оны 11-р сарын 14-ний өдөр Засгийн газраас Хөрөнгө гаргах тухай тогтоол гарч, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад тус бүрт нь 800 мянган төгрөгийн урамшуулал  олгохоор шийдвэрлэсэн.

2020 оны 11-р сарын 17-ноос эхлэн ялангуяа халдвар гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Дорноговь аймагт болон нийт нутгуудад дэглэм журам сахиулах цагдаагийн эргүүл хамгаалалтын ажлыг зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан нийт 4143 алба хаагчид энэ урамшууллыг нэмж олгох шийдвэр Засгийн газрын өчигдийн хуралдаанаар гаргалаа.

Ингээд цагдаа, дотоодын цэргийн нийт 9967 алба хаагчид тус бүр 800 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох юм.
Гудамж талбайд хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хамгаалалтад Хурандаа цолтой албан хаагч ч гарч байна. Монголын цагдаагийн байгууллага 10 мянга гаруй алба хаагчтай. Эдгээрийн 97-98 хувь нь гадаа талбай, зам дээр ажиллаж байна. Урамшуулал удахгүй алба хаагчдын дансанд орно.

Мөн ДХИС-ийн төгсөх курсын 2200 гаруй сонсогчдын Улаанбаатар хотын постуудад нэмэлтээр ажиллаж байгаа. Нийт алба хаагчид найман цагаар, гурван ээлжээр ажиллаж ажиллаж байна гэлээ. 

Сэлэнгэ аймагт тав, Улаанбаатар хотод хоёр хүний шинжилгээнээс халдвар илэрлээ
Сэлэнгэ аймагт тав, Улаанбаатар хотод хоёр хүний шинжилгээнээс халдвар илэрлээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.