Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан дахь ур чадвар” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтаар төрийн албан хаанчийн нийтлэг ур чадварын талаарх олон улсад ашиглагддаг судалгаатай танилцаж туршлага судлав.
Манай улсын хувьд төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээг бий болгох ажлыг эхлүүлснээр төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах ур чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт хүргэж, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх тогтолцоонд ашиглах юм.
Уг зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Английн Төрийн захиргааны хүрээлэнгийн (PAI UK) зөвлөхүүд болон Төрийн албан дахь тэгш боломжийн талаарх IPAC Канадын Төрийн захиргааны хүрээлэн зөвлөх байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Уг уулзалтаас цаашид, манай улсын төрийн албан хаагчид тавигдах нийтлэг ур чадварын хүрээг тодорхойлох судалгаатай холбоотой сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг хийх, зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан асуулт, саналуудыг туршин нэвтрүүлэх судалгааны үйл явцыг эрчимжүүлэн ажиллахаар болов.