Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн томоохон компаниуд кибер халдлагад өртжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд дэлхийн мянга гаруй том компани кибер халдлагад өртжээ. “Nikkei” сонины мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Trend Micro” олон улсын фирмтэй хамтран судалгаа явуулжээ.

Судалгаанд дурдсанаар, өнгөрсөн оноос вирус ашиглан кибер халдлага үйлдсэн тохиолдол огцом нэмэгджээ. Халдлага үйлдэгчид хаалттай мэдээллийг хулгайлсныхаа дараа төлбөр төлөх шаардлагыг нь биелүүлэхгүй бол хулгайлсан нууц мэдээллээ задруулна гэж компаниудыг сүрдүүлдэг байна. Нууц мэдээллийг задруулах нь компанийн нэр хүндэд халтай.

Халдлагад өртсөн компаниуд дунд Японы “Toyota Motor”, БНСУ-ын “LG Electronics” зэрэг компани багтжээ.“Nikkei” сонины мэдээлснээр, өнгөрсөн онд Японы компаниудын 32 хувь нь халдлагад өртсөнийхөө дараа төлбөрийн нөхцөлийг хүлээж авахыг илүүд үзсэн байна.

Италид дэлхийн хамгийн үнэтэй цүнхийг урлажээ
Италид дэлхийн хамгийн үнэтэй цүнхийг урлажээ
 
ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй
ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.