Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италид дэлхийн хамгийн үнэтэй цүнхийг урлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Болонья хотын “Boarini Milanesi” компанийн “Parva Mea” цувралын энэхүү цүнх 7 сая ам.долларын өртгөөр хийгдэж, дэлхийн хамгийн үнэтэй цүнхээр тодорчээ.

Ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан, аллигатор матрын арьсаар хийсэн цүнх нь 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэсний дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийлээд 130 гаруй каратын жинтэй, индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ. 

Компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесегийн хэлснээр гар цүнхийг тэрбээр өсвөр насандаа алдсан аавдаа зориулж бүтээсэн байна. Цүнхний загварыг гаргахдаа байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авчээ.

Гиннесийн номонд бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм. Энэ цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цагийг зарцуулжээ.  Зүрхэн хэлбэртэй  энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгдсэн байна.

 

Төрийн банкны тооцооны төвөөс тэтгэвэр авагчид карт авна
Төрийн банкны тооцооны төвөөс тэтгэвэр авагчид карт авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.