Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цагдаагийн байгууллагын 102 тоот дугаарт энэ сарын 26-нд 656 дуудлага мэдээлэл ирснээс зөрчлийн хэргийн шинжтэй 314, гэмт хэргийн шинжтэй 28 дуудлага мэдээлэл иржээ.

Зөрчлийн хэргийн дуудлагын 12 нь согтуугаар автомашин жолоодсон, 40 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан, 43 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 99 нь архидан согтуурсан зэрэг дуудлага ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 5 нь хүний эд зүйл хулгайлсан, 14 нь хүний биед халдсаны улмаас 5 хүн гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад дөрвөн дуудлагаар цөөн үзүүлэлт юм.

 

ЭМЯ: Шинээр 26 хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ: Шинээр 26 хүнээс коронавирус илэрлээ
 
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.