Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна. Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Ковид-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо.
Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн.
Улаанбаатар хотын голомтыг задалбал,
- Баянгол дүүрэг -16
- Сонгинохайрхан-10
- Баянзүрх дүүрэг -18
- Сүхбаатар дүүрэг 12
- Хан-Уул 7
- Багануур 1
- Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна.
Нийтдээ 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 976 хүнийг тусгаарлааж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргасан.