Давтамжтай осол гардаг 300 гаруй цэг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Он гарснаас хойш 6000 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын шалтгааны ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэх зэргээс үүдэлтэй байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч Д.Ганхуяг "ТЦА-наас хар цэг буюу давтамжтайгаар зам тээврийн осол гарч байгаа цэгүүдийн судалгааг хийж, 300 гаруй хар цэг байна гэж тооцоолон холбогдох байгууллагад тэмдэг тэмдэглэгээ, арчилгаа арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Давтамжтай осол гарч байгаа замуудыг засварлах ажлыг эрчимжүүлж байгаа. Иргэд орон нутгийн замд орчихдоо зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрэхгүй байх ёстой. Миний зовьж яваа ажил миний амь наснаас үнэтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа, урдаас тээврийн хэрэгсэл ирж байгаа нь харагдахгүй байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд байна. Жолооч зөвхөн өөрийнхөө биш тухайн тээврийн хэрэгсэл дотор яваа бүх хүний амь нас, эрүүл мэндийг жолоодож яваа гэдгээ ухаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй байна" хэмээн мэдээлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УУХҮЯ-ны ТНБД асан С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилох санал гаргажээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УУХҮЯ-ны ТНБД асан С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилох санал гаргажээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!