Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Хяналтын менежерт Х.Баттулгын хүмүүс томилогдож байгаа гэдэг нь худлаа гүтгэлэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

ТӨҮГ болон ТӨХК-иудад бүтээмж, хяналтын менежерүүд томилогдоод буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр нарын гишүүд Засгийн газарт асуулга тавьсан байдаг. Асуулгын хариутай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Одоогоор 42 ийм албан тушаалтныг томилсон байх ба ойрын үед 100 гаргах гэж байна. Томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна. Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл томилгоод дээр ажиглагдаж байгаа эл дүр зургийг АН-ын дарга Л.Гантөмөр гүтгэлэг гэв. Тэрбээр "Хяналтын менежерт Х.Баттулгын хүмүүс томилогдож байгаа гэдэг нь худлаа гүтгэлэг" гэв.

Б.Батцэцэг: Тусгай үүрэгт элчин сайд нар албажаагүй байна. Тэд зөвхөн төслүүдэд саналаа гаргаж ажиллана
Б.Батцэцэг: Тусгай үүрэгт элчин сайд нар албажаагүй байна. Тэд зөвхөн төслүүдэд саналаа гаргаж ажиллана
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.