Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаралтай болон нэн шаардлагатай эмийг 30 минутын хугацаанд хүргэж өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог чангатгасантай холбоотойгоор Орхон аймагт 63 эмийн сангийн 39 нь хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Гэрээр эм, эмийн хэрэгсэл хүргэж буй дээрх эмийн сангууд нь шаардлагатай эмийн 90 -ээс доошгүй хувийг бүрдүүлсэн учир  зөвшөөрөл авсан байна.

Эмийн хүргэлтийг эм зүйч, эм найруулагч зэрэг мэргэжлийн хүмүүс хийнэ. Ингэхдээ яаралтай болон нэн шаардлагатай эмийг 30 минутын дотор хүргэх бөгөөд захиалгыг өглөө 10:00 - 19:00 цаг хүртэл холбогдох эмийн сангийн утасны дугаараар болон Erdenet.mn сайтын Онцгой комисс гэсэн цэсэнд  хандан захиалга өгөх боломжтой юм. Эдгээр  39 эмийн сангаас хоёр  нь 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Тарилгын уусмал антибиотик зэргийг жорын дагуу олгоно. Мөн сэтгэцэд нөлөөт буюу сэтгэл сэргээх, сэтгэл засах зэрэг эмийг 15 хоног, даралт зүрх судасны эмийг 1 сарын хэрэглээнээс хэтрэхгүйгээр олгох гэнэ.

Помпей хотын балгаснаас эзэн, боолын цогцос олджээ
Помпей хотын балгаснаас эзэн, боолын цогцос олджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.