Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар байна. Монголбанкны зарласан албан ханш 3522.38 төгрөгтэй тэнцэж байна. Ханшийн мэдээллийг харвал валют арилжааны "найман шарга" төвд өнөөдөр 18:00 цагийн ханшаар нэг ам.долларыг 3545 төгрөгөөр авч байгаа бол 3555 төгрөгөөр зарж байгаа юм. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3505-3523 төгрөгөөр авч 3515-3548 төгрөгөөр арилжиж байна.
Ам.долларын ханш чангарч байгааг эдийн засагч Г.Батзориг "Зах зээлийн ханшийг мэдээлэлд хамгийн ойр өндөр дүнтэй хадгаламжтай хүмүүс л хөдөлгөнө. Түүнээс биш энгийн ард найман шарга дээр очоод солиулъя гэхэд шалихгүй. Тэр хүмүүс түрүүлж мэдээлэл авсан учраас хурдтай хөдөлж байна. Тэндээс ам.долларжилт явагдаж байна. Хүлээлтээс үүдэлтэй ам.долларжилт хүчтэй явагдаж, тэрийг нь мэдээлэлд ойр хүмүүс ашиглаад байна" гэсэн юм. Мөн Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих богино хугацааны арга хэмжээг авч байгаа нь цаашид ханш жилд 15 хувиар сулрах эрсдлээс хамгаалж байгааг тодотгож байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!