Цэвэрлэх байгууламжийн урд лаг шатаах үйлдвэр барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2027 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж буй. Тус үйлдвэр нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Улмаар хөрс, усны бохирдлыг бууруулна. Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатааж 5-6 метр.куб үнс болгох зориулалттай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс хоногт гарах лагийн хэмжээ 238 тонн байх бол нийт лагийн хэмжээ 843,200 метр.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцжээ.

"21. ЛАГ ШАТААХ УЙЛДВЭР 250 мз/хоног Хучинчадал надал TcrrDa $139.8 сая Херенге оруулалт Сангтвисакатрван Вияр Нийт лагийн хэмжээ 843,200 MJ хаягдмал неецтэй Лаг шатаах уилдвэр Хоногт гарах лаг 238 тН/хоног RogMar Хэрэпких хугацаа 2025 2027 OH Гэрэзний нехцел, санхуржилт Бух нехцел нээлттэй Тесел хэрэгжсзнээр Лагийг усгуйжуулэнха хатааж, шатаах замаар устгаснаар агаар, усны херс,усныбардльгбуурулна, бохирдлыг бууруулна. 250 лагийг хатаан, шатааж5-6 5-6 M YHC болгоно EEY Сонгон шалгаруулалт 2026 Бутээн байг улапт 2027 2028 2029 2030 2031 2032 Дγθ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаа юм.

Лаг хатааж, шатаах үйл явц:

  1. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
  2. Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
  3. Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
  4. Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
  5. Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
  6. Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.

Лаг шатаах үйлдвэрийн онцлог:

  • Ариутгах татуургын лаг, үнэрийг хамтад нь цэвэрлэнэ.
  • Шатаах систем нь нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуухыг ашиглана.
  • Шатаах систем нь материалын өргөн хүрээний шинж чанарт дасан зохицдог.
  • Агаарын хий цэвэрлэх байгууламжтай.
  • Нүүрстөрөгчийн хий багатай барилгын ажиллах аргаар үйл ажиллагаа явагдана.

СУРВАЛЖИЛГА: Ноолуур үнэгүйдэж малчид өрийн дарамтад орох цагаар
СУРВАЛЖИЛГА: Ноолуур үнэгүйдэж малчид өрийн дарамтад орох цагаар
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!