Н.Энхбаяр: Энэ оны гуравдугаар улиралд дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нүүрлэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Энэ оны гуравдугаар улиралд дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нүүрлэж болзошгүй талаар Эдийн засагч Н.Энхбаяр онцолсон байна. Тодруулбал, тэрбээр "Азийн зах зээлд уналт үргэлжилж, дэлхийн эдийн засаг хямралд алхам алхамаар дөхсөөр байна. 2000 оноос хойш Монгол Улс 3 удаанийн хямралыг туулж, улс орон, аж ахуйн нэгжүүд, иргэл багагүй хохирол үзжээ.

  • 2008-2009 оны эдийн засгийн хямрал: богино хугацаанд огцом унаад сэргэсэн.
  • 2013-2016 оны хямрал: Түүхий эдийн уналтаас үүдэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрч ОУВС-ын Өргөтгөсөн Санхүүжилтийн хөтөлбөр, донор орнуудын дэмжлэгээр даван туулсан.
  • Ковидын хямрал: Ковидоос үүдэн улс орнуудын хоорондын худалдаа тэээрлэлт тасалдаж, манай улсын импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өссөн.

Эдүгээ АНУ-ын Засгийн газрын баримталж буй MAGA буюу дотоодын зах зээлийг хамгаалсан хатуу бодлого, үүнийг хатуу шүүмжилж шударга бус худалдааны татвар тогтоож байгааг эсэргүүцсэн Канад, Европын Холбоо, Хятад Улсын зүгээс авч байгаа хариу арга хэмжээний үр дүнд энэ оны 3-р улирал гэхэд дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нүүрлэж болзошгүй байна" гэжээ.

Ж.Батсуурь: Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа авснаас хойш загас, жараахай биш бас акулуудыг нь барьдаг болсон
Ж.Батсуурь: Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа авснаас хойш загас, жараахай биш бас акулуудыг нь барьдаг болсон
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!