Төрийн банк ЖДҮ эрхлэгчдийг сургалтад хамруулж, гарааны бизнесийн зээл олгоно

Огноо
Унших
1 минут 21 секунд

Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” цогц хөтөлбөрийг эхлүүлжээ. Жилийн хугацаанд 5 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Санхүүгийн удирдлага, Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт хөтөлбөрөөр энэхүү цогц ажлаа эхлүүлээд байна.

Тус хөтөлбөрт хамрагдсан жижиг дунд бизнес эрхлэгчид Бизнесийн стратеги төлөвлөлт, Тогтвортой хөгжил ба ногоон маркетинг, Санхүүгийн удирдлага ба процессын үр ашгийг нэмэгдүүлэх, Хүний нөөцийн менежмент зэрэг бизнес эрхлэгчдийн зайлшгүй мэдвэл зохих сэдвийн хүрээнд 1 сарын турш үргэлжлэх цогц сургалтыг авах юм. Улмаар сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч болж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд болох өрхийн бизнесийн, гарааны бизнесийн зээлд хамрагдах боломжтой. Мөн шаардлага хангасан бизнес эрхлэгчдийг Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход дэмжлэг үзүүлэхээрээ онцлог юм. Үүнээс гадна Төрийн банкнаас ЖДҮ, бизнес эрхлэгчдээ бойжуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой байдлыг хадгалах тал дээр анхаарал хандуулан олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улаанбурханы батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн бол эдгэрсэн иргэдийн тоо 28-аар өсжээ
Улаанбурханы батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн бол эдгэрсэн иргэдийн тоо 28-аар өсжээ
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!