“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй.
Тэгвэл энэ гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөс Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхлэх гэж байна.
Мөн энэ өдөр 14.00 цагаас “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар ярилцах аж.
“Амьдрахуй” хэлэлцүүлэгт:
- Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан
- тэргүүлэгч, “CBCT” буюу нигүүлсэлд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөрийн
- багш, гэвш А.Батцэнгэл
- Philosophy.mn, “UXER Publishing”-ын үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр
- “Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан
- Боловсролын сайд П.Наранбаяр
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
- Зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана
- Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
- Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн
- шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н. Ууганбаатар
- СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батсайхан
- Театр судлаач, жүжигчин Т.Өөдөө нар оролцох юм.
“Амьдрахуй” хэлэлцүүлгийг ТВ9 телевизээр болон “Орфей” театрын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!