Хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Ухаалаг утас, цахим орчин бидний өдөр тутмын хэрэглээ болж кофе шопууд завгүй хотынхныг илэрхийлэх дүр зураг болоод удаж байна. Харин цахилгаан эрчим хүчгүй бол бид ажлаа хэрхэх билээ. Магадгүй та өнөөдөр утсаа цэнэглэчихээд залгуурыг нь салгалгүй орхисон юм биш биз. Аль эсвэл телевиз, интернет төхөөрөмжөө зөвхөн унтраагаад л орхидог уу? гэвэл бидний ихэнх нь "үгүй" эсвэл "магадгүй" гэж хариулдаг гэвэл нэг их буруудахгүй байх.

Үнэндээ хөлдөөгчөөс бусад залгуурыг нь салгаагүй орхисон цахилгаан төхөөрөмж бүрт "чимээгүй төлбөр" бодогддог. Харин бидний ихэнх нь анзаардаггүй. Тэгвэл Улаанбаатар хотод 180 гаруй мянган өрхийн хэрэглээгүй эрчим хүчний төлбөрт 600-700 сая төгрөгийн үр ашиггүй зардал гардаг байх нь.

Тиймээс онц шаардлагагүй тохиолдолд ашиглаагүй цахилгаан төхөөрөмжөө салгаж эрчим хүчний хэрэглээгээ танах зөв дадал хэвшил, хэрэглээний зөв менежментэд суралцахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос зөвлөж байлаа.

Хэрэглээгээ танана гэдэг нь телевиз үзэхгүй, гэрлээ асаахгүй байх тухай шууд ойлголт биш. Харин гэрээс гарахдаа гэрийнхээ интернет төлбөр, , цахилгаан халаагуур, ус буцалгагч зэргээ залгаж орхисон уу, үгүй гэдгээ шалгах, шаардлагагүй бол залгуурыг нь салгахаас л хэмнэлт, зөв дадал эхэлдэг байна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч, хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Эрчим хүч хэмнэнэ гэдэг нь хэрэглэгч шууд үр дүнг нь хүртдэг. 100 төгрөг төлөх байсан бол 70 төгрөг болж зардал хэмнэгдэж буй сайн үр дүн. Цахилгаан хэрэгслүүд сонгож авахдаа гоё чамин гэхээс илүүтэй эрчим хүчний хэрэглээ, зарцуулалт багатай цахилгаан тоног төхөөрөмж сонгох, өөрийн амьдралын хэв маягт зөв зохистой хэрэглээг дадах нь чухал" гэж байлаа.

Өөрөөр хэлбэл, таны цахилгааны хэрэглээ ямар байхаас шалтгаалж төлбөр бага гарах аль эсвэл өндөр бодогдох эсэх нь шууд хамаарах нь.

16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, чемодан, хувцасны шүүгээнд нуусан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг эсэргүүцсэн прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, чемодан, хувцасны шүүгээнд нуусан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг эсэргүүцсэн прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!