Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 248 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөө, заах арга зүй, зан заншлын төв, бүлгийн өрөөнүүд зэрэг өрөө тасалгаануудаас бүрдсэн. Мөн ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага хийн, тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчныг нэмээд буй. Уг цэцэрлэг нь зургаан бүлэг анги хичээллэх зориулалт бүхий тохижилттой юм.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!