О.Алтангэрэл: Үйлдвэрийн худалдааны сайд асан Х.Наранхүү “Энержи Ресурс“-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр Ухаа худагтай холбоотой асуудлаар "Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж Тавантолгойн орд газар, тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар хэн нэгэн гэрээ хийж эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй.

Энэ үеийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ асуудлыг судалж эргэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү гэгчид мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг Засгийн газар Ерөнхий сайдад УИХ-аас даалгасан байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ.

Тэгэхээр УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй өдий хүртэл зөрчигдөж явсан байна. Тэр байтугай зарим нэг шалгах ёстой нөхцөл тодорч байна. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй асуудал, өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болошгүй асуудал, тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгойн орд, Ухаа худагийн газартай холбоотой яригдаж буй асуудалд ЗГ-аас тогтоолын төсөл өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2007 оны тогтоолын хавсралтад тодорхой дурдсан.

Л.Энх-Амгалан: Цаг алдаж, шийдвэр гаргаж, ард иргэдээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна
Л.Энх-Амгалан: Цаг алдаж, шийдвэр гаргаж, ард иргэдээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна
 
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!