Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бурханы хүү“ Б.Баярбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Цахим орчинд "Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.02.19/ хэлэлцэнэ.

Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 12-ны өдөр товлогдсон ч Б.Баярбаатарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр өнөөдөр болгож хойшлуулсан юм.

Хэргийг эргэн сануулахад, тэрбээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригт томилогдлоо
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригт томилогдлоо
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна