Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад 850 тэрбум төгрөг шаардлагатай

Огноо
Унших
1 минут 7 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барих ажлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ уг төмөр замын ажлыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Энэхүү төмөр замыг барих ажлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эхлүүлж, наймдугаар сарын 20 гэхэд дуусгана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа бүх ачаа тээврийн терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.Уг төмөр замыг барихад эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардах тооцоо гарсан” гэв.

Багахангайгаас Хөшигийн хөндий рүү төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаас гаргах шийдвэрийг энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

Орон сууцны хорооллын дунд явж байсан иргэн рүү нохой дайрч хурууг нь тасалжээ
Орон сууцны хорооллын дунд явж байсан иргэн рүү нохой дайрч хурууг нь тасалжээ
 
“Улаанбаатар” өвлийн наадам нээлтээ хийлээ
“Улаанбаатар” өвлийн наадам нээлтээ хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!