Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Одоогоос гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулж байсан нь одоо маргаан дагуулаад буй. Учир нь тухайн үед холбооны тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан бөгөөд хандивын мөнгөөр хүүхдүүдэд байр авч өгсөн ч байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлээгүй байсан нь ил болсон юм. Иймд багш нарын төлөөлөл болох Б.Идэржавхлан түүнээс байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг шаардаж байв. Тэгвэл байрны гэрчилгээ хүүхдүүдийн нэр дээр шилжсэн болохыг тэрбээр цахим хуудастаа мэдээлжээ. Энэ тухай "Ямар ч байсан хүүхдүүд маань байраа өөрсдийн болгож шилжүүлж авсан баяртай мэдээг хуваалцъя! Ингээд тэд маань өнөөдрөөс улс орондоо өрх салгаж албан ёсны өмчтэй айл гэр, ам бүл боллоо. Дэмжсэн, итгэсэн, тусалсан, бас хардсан, муулсан хараасан, итгээгүй бүгдэд нь маш их баярлалаа. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байг ээ" гэжээ.

Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ
 
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!