ЭМЧ: Менингококкт халдварыг шинж тэмдэг илрэхгүй мөртлөө гадагшаа нянгаа тараадаг хүмүүс тараадаг. Халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

---------------

ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар судлаач Ч. Уртнасан:

-Менингококкт халдварын вакцины захиалга өгсөн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон хүүхдийг хамарч биш зөвхөн голомтод байгаа хүмүүст вакцин хийдэг. Тиймээс бүх хүүхдүүдэд хийх боломжгүй. Сайн дурын үндсэн дээр хийдэг вакцин биш. Тус халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй. Тухайлбал, давсны уусмалаар 10 хоног хоолойгоо зайлсан бол үлдсэн 10 хоногт нь өөрчлөөрэй. Тэгэхгүй бол бие нь дасчихдаг.

Эцэг эхчүүд хүүхэд халуурснаас хош 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт хандаж байна. 6-8 цагийн дотор тууралт гарч маш хурдан хүндэрдэг учир эцэг эхчүүд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Цусархаг тууралт гарсан л бол ХӨСҮТ-д ханд.

Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!