Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Тулаанч З.Шинэчагтгыг 2.7 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Тодруулбал, олон нийтийн газар эмэгтэй хүний биед халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Энэ талаар тодруулахад "Өнөөдөр болсон шүүх хуралдаанаас З.Шинэчагтгыг 2.7 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 буюу "Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах" гэсэн зүйлээр буруутгасан тул энэхүү шийдвэр гарсан" гэлээ.

Эрүүгийн хуулийн 11.6-д "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байна.

Б.Болд: Зунаас хойш мэдүүлэг өгөөч гэж байсан ч би хариуцлага алджээ. Ирж мэдүүлгээ өгөөд ямар ч асуудалгүй болсон шүү
Б.Болд: Зунаас хойш мэдүүлэг өгөөч гэж байсан ч би хариуцлага алджээ. Ирж мэдүүлгээ өгөөд ямар ч асуудалгүй болсон шүү
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана